Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Баттогтох: Б.Ариунзаяад тавьсан хилийн хориг ЦУЦЛАГДААГҮЙ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 25 секунд

Бусдын дээр кофе асгасан хэрэгт буруутгагдаж буй Б.Ариунзаяад шүүхээс хилийн хориг тогтоосон. Харин өчигдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тэрбээр инстаграммдаа Хөшигтийн хөндийн нисэх буудлын зураг болон чемодантай зургаа оруулсан нь иргэдэд эргэлзээ төрүүлсэн. Тодруулбал, зарим иргэд түүнийг "Хилийн хоригтой хэрнээ гадаад явчихлаа, Баячуудын хүүхдүүдэд хилийн хориг үйлчилсэнгүй" зэргээр шүүмжилсэн юм.

Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохоос тодрууллаа.

-Таны үйлчлүүлэгч Б.Ариунзаяа инстаграммдаа гадаад явах гэж байгаа мэт зураг оруулсан нь олон иргэдэд эргэлзээ төрүүлж, мөн шүүмжлэл дагууллаа. Ямар учиртай зураг яагаад нийтлэх болов. Мэдээж хилийн хориг бол цуцлагдаагүй байх?

-Миний үйлчлүүлэгч Б.Ариунзаяад тавьсан хилийн хориг цуцлагдаагүй. Хэвээрээ байгаа. Тэгэхээр Б.Ариунзаяа шүүхийн гаргасан захирамж, хуулийг биелүүлэх үүрэгтэй. Үүргээ ч маш сайн ухамсарлаж байгаа. Олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа зураг нь бараг жилийн өмнө авахуулж байсан зураг нь.

Хилийн хориг тавьсан үед гадаад явахыг завдах төдийд л цагдан хорих арга хэмжээгээр өөрчлөгдөнө. Түүнийг Б.Ариунзаяа сайн ойлгож байгаа. Тийм үйлдэл ч гаргахгүй. Тэгэхээр иргэд жилийн өмнө авахуулсан зургаар тэр хүнийг гадаад, дотоод явлаа гэж шүүмжлэлгүй, мэдээлэлд няхуур хандах хэрэгтэй.

-Ер нь хэрэг шалгагдаж байх хугацаанд хилийн хоригийг цуцлах боломжтой юу?

-Боломжгүй. Хил гарахыг завдвал цагдан хорих арга хэмжээгээр өөрчлөгдөнө. Тэгэхээр тийм үйлдэл хийгээгүй үед хэрэг шалгагдаж дуустал хилийн хориг тавьсан асуудал хэвээр байна.

-Сургуулиас хасах шийдвэр гаргасан асуудлаар Захиргааны шүүхэд хандахаа мэдэгдэж байсан. Энэ асуудал юу болж байна вэ?

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаанаас хасах саналаа гаргасан. МУИС-ийн Захиргаа эцэслэж шийдээгүй байгаа. Хэрвээ МУИС-ийн Захиргаа хасч шийдвэл бид Захиргааны шүүхэд хандах бодолтой байгаа.

Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.