Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн банкнаас Украинд 723 сая долларын зээл, буцалтгүй тусламж олгохоор болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Дэлхийн банкнаас Украинд 723 сая долларын зээл, буцалтгүй тусламж олгохыг зөвшөөрчээ. Тодруулбал, тус банкнаас ирэх саруудад Украинд 3 тэрбум долларын нэмэлт тусламж үзүүлэхээр үргэлжлүүлэн ажиллаж байна хэмээн мэдэгдсэн байна.

Мөн голдуу эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан зонхилж буй 1.7 сая гаруй дүрвэгсдийг хүлээн авч байгаа хөрш орнуудад нь нэмэлт тусламж үзүүлэхээ амлажээ.

Уг тусламжийн багцад Их Британийн амласан 100 сая доллар багтаж байна.

Түүнчлэн, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс "Дэлхийн банк Оросын түрэмгийллийн улмаас үүссэн хүчирхийлэл, асар их хямралын эсрэг Украин болон түүний ард түмэнд дэмжлэг үзүүлэхээр шуурхай арга хэмжээ авч байна" хэмээн мэдэгджээ.

Энэхүү тусламжийн сан нь Украины Засгийн газарт эмнэлгийн ажилчдын цалин, өндөр настны тэтгэвэр, эмзэг бүлгийн нийгмийн хөтөлбөр зэрэг чухал үйлчилгээ үзүүлэхэд тус дэм болох аж.

Маргааш 8 хэмийн дулаан
Маргааш 8 хэмийн дулаан
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.