Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Зохиомол хязгаарлалт хийж буй компаниудад ХАТУУ арга хэмжээ авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Зарим шатахуун түгээх компаниуд өнөөдөр орой АИ-92 бензиний олголтоо хязгаарлаж шатахуун түгээх станцуудад жолооч нар дараалал үүсгэж байна. Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Улаанбаатарт шатахууны 5 хоногийн нөөц бий. Мөн ОХУ, Хятадаас шатахуунууд ирж байгаа” гэх тайлбарыг өгсөн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан ШӨХТГ-ын дарга зохиомол хязгаарлалт хийж буй компаниудад хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Тэрбээр, “Шатахуун нөөц хангалттай бий гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Шатахуун импортлогчдын холбооноос албан ёсоор мэдэгдлээ. Зохиомол хомсдол үүсгэж хязгаарлалт хийж байгаа компаниуд хууль бус үйлдэлээ зогсооно уу. Энэ удаад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хатуу арга хэмжээ авна” гэсэн юм.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Шатахууны 5 хоногийн нөөцтэй, хомстол үүснэ гэж айх хэрэггүй
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Шатахууны 5 хоногийн нөөцтэй, хомстол үүснэ гэж айх хэрэггүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд