Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ШТС-ууд АИ-92 шатахууныг хязгаарлалттайгаар олгож, ШТС-уудад дахин урт дараалал үүслээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ-92 шатахууны ачилтууд хязгаарлагдаж байгаатай холбогдуулан ШТС-уудад ачилтаа хязгаарлаж эхэлсэн талаар "Сод Монгол групп" ХХК-ын албан бичигт ил дурдагдсан. Улмаар ШТС-уудад бензин авах гэсэн машинуудын урт цуваа үүслээ. Хэдийгээр УУХҮЯ, АМГТГ саяхан л шатахуун нийлүүлэлт хэвэндээ орлоо хэмээн мэдэгдэж байсан ч 7 хоногийн дараа дахин ШТС-ууд АИ-92 шатахууныг хязгаарлалттайгаар олгож, иргэдийг дахин хүнд байдалд оруулаад байна.

Уг асуудлаар ПЕТРОВИС компанийн түгээгчээс тодруулахад "Манайх өмнөх хомстолоос эхлүүлээд л 60 мянган төгрөгөөс илүү өгөхгүйгээр хязгаарлаж байна. Тэр хязгаарлалт одоо ч хэвээрээ байна. Гэнэт юу болсон юм. Оройноос эхлүүлээд маш их ачаалалтай болоод хүмүүс очерлоод эхэллээ" гэлээ.

Харин "Шунхлай" ШТС-ын түгээгч "Манайх ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн олгож байгаа. Гэхдээ яг одоо пос машин ажиллахгүй байгаа тул түр хугацаанд бензин олгохгүй байна" хэмээлээ.

Тэгвэл уг асуудалд УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Шатахууны 5 хоногийн нөөцтэй. ОХУ, БНХАУ-аас ч ирж буй. Тиймээс хомстол үүснэ гэж айх хэрэггүй" хэмээлээ.

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.