Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буянтогтох: Халдвар аваад эдгэрсэн бүх хүний уушгийг үнэгүй харахгүй, зөвхөн эрүүл мэндийн даатгалаар үнэгүй харна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Тэгвэл иргэдийг ХӨСҮТ-д уушгины рентген зураг үнэгүй авахуулж болох талаар мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохоос асууж тодрууллаа.

-Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийн тулд коронавирусаар өвчилсөн бүх иргэдийн уушгины рентген зураг үнэгүй авахуулах боломжтой гэсэн мэдээлэл байна. Та энэ мэдээлэлд тайлбар өгнө үү?

-Одоогоор тийм шийдвэр гараагүй. Коронавирусийн халдвараар өвчилсөн хүн, коронавирус ч гэлтгүй иргэд эрүүл мэндийн даатгалаараа тийм үйлчилгээ авах боломж бол байгаа. Хүн өөрөө уушгиа үзүүлье гэвэл эрүүл мэндийн даатгалаараа тийм үйлчилгээ авах боломжтой. Харин коронавирусаар өвдөөд эдгэрсэн иргэдийн уушгийг нийтэд нь үнэ төлбөргүй рентгенд харна гэдэг бол ташаа мэдээлэл, Гол зүйл нь эрүүл мэндийн даатгалын хүрээнд л харна гэдгийг ойлгох хэрэгтэй.

“Кофе шоп, рестораны танхимын үйлчилгээг хаах шийдвэр гараагүй“
“Кофе шоп, рестораны танхимын үйлчилгээг хаах шийдвэр гараагүй“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд