УИХ-ын өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлуудыг жагсаалтыг баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн хуурамч шатахууны эсрэг хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг шаардлаа.
Тэрбээр, "Хуурамч шатахуун импортлохыг ажлыг зохион байгуулдаг нөхдүүдийг зогсоох хуулийг төслийг өргөн барьсан. Яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ. Шатахуун импортлогч нөхдүүд бидний толгой дээр гараад суучихжээ. Эдний ярьдаг юм нь Ардын намын амаар нь гартал сонгуульд хандив өгчихсөн, албан тушаалтнуудад нь бөгсөөр нь гартал авлигал өгчихсөн гэж ярьдаг нөхдүүд хэрээс хэтэрч байна. Урд хил дээр 6000 мянган чингэлэг гацчихсан байж байна. Гэтэл 5 дугаар сарын 28-ны өдөр албан тушаалтнууд нэг өдрийн дотор 50 вагоныг оруулж ирж байна. Тэр 6000 дотор нь жижиг сажиг бараа үйлчилгээ эрхэлдэг иргэдийн бүх ачаа бараа гацаж байхад тэд нэг өдөрт тавиар нь оруулж ирж байна шүү дээ. Татварын хулгай хийж, иргэдийн машин техникийн эвдэж дуусч байгаа тэр нөхдүүдэд хэзээ хариуцлага тооцож энэ хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Энэ хуулийн төслийг хурдан УИХ-аар оруулж хэлэлцүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ оруулж ирэхгүй юм бол ирэх долоо хоногт би жагсаал хийнэ. Үүн дээр зарчимдаа байдаг УИХ-ын гишүүд хамтдаа баймаар байна гэж хэлье. Даргын зөвлөлд ирэх долоо хоногт хуурамч шатахууны эсрэг хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөрэй гэж шаардаж байна" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ асуудал даргын дэргэдэх зөвлөл дээр Төсвийн байнгын хороотой холбоотой асуудал байгаа. Байнгын хороотойгоо ярилцаад оруулж ирээд нэг мөр болгоё. Энэ нэлээн удчихсан асуудал шүү" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Баяр