Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын вакцинжуулалтын цэг дээр ажиллаж байна.
Энэ үеэрээ Ерөнхий сайд сэтгүүлчдэд өгч буй мэдээллийнхээ үеэр "Ерөнхий сайдтай нь бид утсаар холбогдсон. Вакцинжуулалтын асуудал дээр ч БНХАУ-ын Засгийн газар манай улсыг дэмжиж ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайдын айлчлал яригдаж байгаа. Энэ айлчлалын хүрээнд өмнө нь яригдаж байгаад гацаад зогсчихсон томоохон төслүүдийг урагшлуулах томоохон зорилтуудыг тавьсан байгаа. Өнөөдөр бид олон жил гацчихсан байгаа төмөр замыг очиж үзнэ. Өргөн нарийн цариг хэрхэн холбогдох вэ гэдэг асуудал шийдэгдээгүй байгаа. Бид хэрвээ энэ асуудлуудаа шийдэж чадвал одоо гарч байгаа нүүрсний экспорт нэг дахин нэмэгдэнэ. Цаашлаад бид нүүрсний экспортоо улам сайжруулж, нүүрс угаах ажлыг урагшлуулахаар төлөвлөж байна. Бид байгалийн баялгаа шууд гаргах биш, аль болох нэмүү өртөг шингээхэд анхаарах хэрэгтэй. Үүний тулд олон жил маргасан төмөр замаа холбох хэрэгтэй" гэлээ.
Баяр