ЛаМаркус Алдриж зүрхний хэм алдагдах болсон тул NBA-ээс зодог тайллаа.
Тэрбээр өөрийн инстаграм хуудастаа,
“Би сүүлчийн тоглолтонд зүрхний хэм алдагдалтайгаар тоглосон. Тэр шөнө миний зүрхний хэмнэл улам бүр дордож, намайг улам их зовоож байсан. Би одоо илүү дээр болсон ч гэсэн тэр шөнө зүрх сэтгэлээрээ мэдэрсэн зүйл бол миний үзсэн хамгийн аймшигтай зүйлийн нэг байсан. Иймд би NBA-аас зодог тайлах хүнд шийдвэр гаргасан. 15 жилийн турш би сагсан бөмбөгийг нэгдүгээрт тавьдаг байсан бол одоо эрүүл мэнд, гэр бүлээ нэгдүгээрт тавих цаг болжээ” хэмээн бичсэн байна.
Алдриж Нетс багтай таван тоглолтод оролцсон бөгөөд хамгийн сүүлчийн тоглолт нь дөрөвдүгээр сарын 10-нд Лос Анжелес Лейкерст 126-101 харьцаатай хожигдсон явдал юм. Алдриж Портлэнд (2006-2015), Сан Антонио (2015-2021) багт 15 улирлын турш NBA-ийн карьерын 1029 тоглолтонд (985 гараанд) оролцсон бөгөөд 49.1% -ийг талбайгаас, 81.1% -ийг чөлөөт шидэлтээс 19.4 оноо дунджилжээ.
Эх сурвалж: NBA