Казахстаны Алматы хотод болж буй Ази тивийн олимпын эрх олгох тэмцээний 125 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын чөлөөт бөхийн тамирчдаас долоо (одоогоор эрэгтэй 2, эмэгтэй 5 эрх аваад байна), Казахстанаас тав дахь эрхийг авчирлаа. М.Лхагвагэрэл тэгшитгэлд Пакистаны Хароон Абидийг 12:2-оор, шөвгийн наймд Кыргызстаны Айаль Лазаревийг 7:2-оор, хагас шигшээд Японы Тэцүя Танакаг 9:0-ээр тус тус ялж олимпын наадмын эрхээ авлаа.
Тэрбээр алтан медалийн төлөө хоёр жилийн өмнө нь Улаанбаатарын дэвжээнд 23 хүртэлх насны Азийн аваргын финалд ялагдаж байсан Казахстаны Юсуп Батырмурзаевтай орой нутагт нь даагаа нэхнэ. Хэдийгээр өнөөдөр хүч үзсэн бусад залуучууд маань олимпийн эрхээ авч чадаагүй ч Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдах юм.
Эх сурвалж: МЧБХ