Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото: Дэлхийн хамгийн “царайлаг“ хос

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 37 секунд

Дэлхийн хамгийн царайлаг хос Гүржид амьдардаг залуухан гэр бүл болох Мариам Шу болон Дэвид Сайлор нар тодорсон юм.

Инстаграмын од Мариам Шу хамар урууландаа мэс засал хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна. Тэрбээр энэ оны есдүгээр сарын 11-нд 26 нас хүрчээ. Тэд анх 2017 болзож эхэлсэн бол 2019 оны хоёрдугаар сарын 14-нд хуримаа хийсэн аж. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 20-нд дахин бяцхан охиноо өлгийдэн авчээ. Ууган охиныг нь Марта /хоёр настай/ гэдэг бол отгон охиноо Милена /10 сартай/ хэмээн нэрлэжээ. Тэдний гэр бүлийн хуудсыг сошиал хаягаараа дагадаг хэрэглэгчид хүүхдүүдийнх нь царайг харахыг хүсэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн байна.

Үүний хариуд Мариам Шу "Тэд маань ээж аавыгаа дууриагаад үнэхээр царайлаг. Бидэнд хүүхдүүдийнхээ зургийг бусдаас нуугаад байх шалтгаан байхгүй" хэмээжээ.

Хосууд Анх 2017 болзож эхэлжээ.
Эхнэр Мариам Шу болон нөхөр Дэвид Сайлор нар зурагт харагдаж байна. Тэд 2019 оны хоёрдугаар сарын 14 нь хуримаа хийжээ. 
2020 оны нэгдүгээр сарын 20-нд тэд отгон охиноо өлгийдэн авчээ.
Тэдний том охин Марта 2 насныхаа төрсөн өдрөөр.

Бага охин Милена нь одоо 10 сартай.

Японд 60 гаруй хүн цас цэвэрлэж байхдаа амиа алджээ
Японд 60 гаруй хүн цас цэвэрлэж байхдаа амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд