Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Анужин гишүүний зүүсэн KF94 маск ширхэг нь 14 мянган төгрөгийн үнэтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” уулзалт Хангарди ордонд боллоо.  БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн,  БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг нар тус хуралд оролцсон юм. 

Энэ үеэр П.Анужин гишүүн Kleenex брэндийн KF94 маск зүүж, ногоон торгон дээлээр гоёжээ. Түүний зүүсэн брэндийн маскны үнийг хайж үзлээ. Уутандаа нэг ширхэгтэй, 38.5 ХонгКонг долларын үнэтэй тус маск нь монгол төгрөгөөр 14000 орчим болно. Гэхдээ энэ нь хямдарсан үнэ нь бөгөөд жирийн үнэ нь 9-14 ам.доллар байдаг юм байна. Энэхүү маск нь удаан хугацаанд зүүх боломжгүй, нэг удаагийн маск тул тухайн хүн хэрэглээ, хаагуур явснаас хамаарч хэдийг зүүх эсэхээ шийднэ. Цар тахлын энэ үед аль болох үнэтэй, чанартайг гишүүн хэрэглэж байгаа бололтой.

Манай улс дотооддоо хоёр ч маскны үйлдвэртэй болсон бөгөөд дотоодынхоо хэрэгцээг хямд өртөгтэй бүтээгдэхүүнээр хангаж буйг энэ дашрамд онцлохыг хүслээ. 

Ханхад дахин 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Ханхад дахин 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.