“Variety” сэтгүүлээс энэ онд олны хүртээл болох, үзэгчдийн хамгийн их хүлээж буй кинонуудыг жагсаажээ.
Уг жагсаалтыг “Дисней” кино компанийн “Raya and the last dragon” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино тэргүүлсэн байна. Гол баатар нь ази гаралтай гэдгээрээ онцлог бөгөөд нэгэн зохиомол ертөнцөд хүмүүс луунуудтай хамт эв найрамдалтай аж төрөх авч ер бусын мангасууд гарч ирснээр луунууд хүн төрөлхтний төлөө өөрсдийгөө золиосолдог. Үүнээс 500 жилийн дараа дахин өнөөс мангасууд гарч ирснээр хүмүүс эргээд луунуудын эрэлд гарч буйг өгүүлдэг байна.
Мөн дээрх жагсаалтад өнгөрсөн онд гаргах байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан Уэс Андерсоны “The French dispatch”, Дени Вильневийн “Dune” болон энэ онд хүргэхээр төлөвлөсөн 33 кино багжээ.