Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа
"Энэ сарын 16-нд нийт 15,300 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.
Тодруулбал,
- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнд
- УНТЭ-т нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ хүний биеийн байдал нь хүнд байгаа ба УНТЭ тус өвчтөнийг тусгаарлан авч шинжилгээ хийсэн. Тандалт судалгаа үргэлжилж байна.
Ингээд дотоодын батлагдсан тохиолдол 1,016 боллоо. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,517 болж байгаа бол Улаанбаатар хотын өвчлөл нийтдээ 690 тохиолдол болж байна. Бусад аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэн эдгэр гэртээ гарсан” хэмээв.