Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт байгаа Завханы иргэдийг нутаг буцаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Завхан аймгийн шуурхай штаб, Нийслэлийн шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод буй иргэдээ нэгдүгээр сарын 19-нд, 20-нд авахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ PCR шинжилгээгээний хариутай, зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэдээ хүлээн авах юм байна. Уг чиглэлийн автобус нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгоны хажуугийн Сүлжмэлийн урдаас дээрх өдрүүдийн 16:00 цагт хөдлөх юм. Завхан аймгийг зорих иргэд 8811-3062, 8811-6849 утсаар жолоочтойгоо холбогдож билетээ бичүүлэх шаардлагатай.

Харин Улаанбаатар хотоос ирсэн иргэд долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөхөөс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл буцах боломжгүй юм. Хэрэв Завхан аймгийн үндсэн оршин суугч биш эсвэл PCR шинжилгээгээ өгөөгүй бол Их-Уул сумын хяналтын постоос буцаахыг хатуу анхаарууллаа.

Индонезид газар хөдлөлтийн улмаас 42 хүн амиа алджээ
Индонезид газар хөдлөлтийн улмаас 42 хүн амиа алджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.