ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО: ”RAP Devjee”-ний үеэр амиа алдсан Э.Энхбат начинг дурдаж, ёс зүйгүй авирласан жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг хасахаар төлөвлөж байна

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
110
legacy:2025/01/nfghn.jpg

”RAP Devjee” нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарын үеэр жүдо бөхийн тамирчин Ж.Энхтөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэл олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тодруулбал, тэрбээр өөрийн реп хэсэгт 2022 онд өөрийн дотны найз, олимпийн аварга Н.Түвшинбаярын гарт амиа алдсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатын талаар дурдаад "..хэн ч биш болно. Чи бол Э.Энхбат начин. Харин би бол Н.Түвшинбаяр" гэсэн юм. Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан тэрбээр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилддаг жүдоч аж.

Түүний гаргасан эл үйлдэлд хариуцлага хүлээлгэхээ Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл Зөгий.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Бичлэг үзсэний дараагаар тамирчинтай холбогдсон. Ж.Энхтөр бол манай залуучуудад барилддаг тамирчин. Тамирчинтайгаа холбогдоход "Би буруу зүйл ярьсан байна, уучлаарай. Гэмээ ухаарч байна" гэсэн. Холбооноос жүдогийн багш нартай ярьж байгаад ёсзүйн хариуцлага хүлээлгэж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж шийтгэх бодолтой байна" гэжээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 6
    6666

    Жүдод жудаг бдаггүйн бх даа.Япон жудо монголжоод ирэхээр ийм нофшийн юмнууд ялзруулж бгам Ийм дотортой хүн жүдочин битгий хэл тамирчин ч гэж дуудуулах ёсгүй.учир нь энэ засрахгүй

  • З
    Зочин

    Энэ бол цэвэр золбин ардчиллын гай. Ардчиллыг ардчилсан намтай нь устгаад хууль хяналтыг яг социализмын үе шиг хатуу чанга болгох хэрэгтэй. Тэгээд хаа сайгүй нус цэрээ хаядаг, тамхи татдаг, бааж шээдэг хөдөөний золбингуудыг бүгдийг нь хотоос хөөгөөд гаргачихвал бүр ч сайхан даа. Наад хулгайчаа хотын захад нэг талбай засаж байгаад хүмүүст ингэж авирлавал ийм ял авдаг юм гэж зарлаж байгаад буучих хэрэгтэй. Дахиж ийм зүйл үл гарна.

  • З
    Зочин

    Монгол үндэсний болон бусад бөхийн төрөлд Уран мэхийг уралдуулан, зөв барилдаж яваа бөхчүүдийн нэрийг энэ залуу давхар унагаж орхилоо.

  • З
    Зочин

    Бүр эрхийн хас хүний амиар тэгж даажигнах бол ирээдүйн алуурчин Түвшинбаяр бна

  • З
    Зочин

    Гөлгийг бүр мөсөн зайлуул

  • З
    Зочин

    Энэ ямар ч шүлэг байхгүй хүн доромжилсон хачин лэвжээг хаагаач

  • B
    Bold

    im l usuhin uluntei amidarsan mal ud jahan amjilt gargahara buru sehej bga yum shde im malnudig hezech deshe gargaj bolohgui ugasa boldoggui gedgig uhantai humus n medne yadaj hirnese salj usand zuw orj surchhad hutsaj bai mu hun dursteimalnud min

  • З
    Зочин

    Хэн ч ойлгохооргүй, орооцолдслн юм бичиж суудаг ямар сонин сэтгүүлч гуай вэ?

    • З
      Зочин

      Харин тийн

  • З
    Зочин

    Энэ новш үхсэн хүнийг тавлаж б.гаа юм уу жудоогоос бүр мөсөн эргэж ирэхээр гүй зайлуул

  • И
    ИРГЭН

    Ямар ч боловсролгүй спортынхон иймэрхүү юм ярих нь хэвийн хөөе!!! Буруу зөвөө мэдэхгүй хулгар чихтэнгүүд хойшид ч байх болно!!!