Х.Тэмүүжин: Төрд дарга нарын суух оффис цөөдөөгүй шүү. Харин ч ихэдсэн
00

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Төрд дарга нарын суух оффис цөөдөөгүй шүү. Харин ч ихэдсэн. Төсөв уншихаар, даргын өрөө тасалгааны тансаглал, гадагш дотогш аялж зугаалах аяллын мөнгө л том, том дүнгээр харагдаад байна. Цагдаа, онцгойгийнхон чинь даргын оффис барих гээд зураг төсөл хийчихсэн байна лээ. Наад мөнгөө нэгтгээд түргэн, цагдаа, онцгойгийнхны нэгдсэн шуурхай штаб, дуудлагын төв бариач" гэв.


