Бидний тухай

Хүн төрөлхтний хувьсал мэдээллийн хэрэглээнээс хамаардаг. Харилцаа холбооноос энтертайнмент, танин мэдэхүй, боловсрол хүртэлх үнэ цэнэтэй мэдээллийг бүтээж, хэрэглэх тусам нийгэм илүү хүчирхэгждэг. Гэвч "Мэдээллийн эрин"-д хүмүүс хэрэглээнээс илүүдсэн нийлүүлэлт бүхий ашигтай ашиггүй, үнэн худал мэдээллийн урсгалд "живж" байна.

Бид "Үнэ цэнэтэй мэдээлэл ЮУ БАЙНА" гэдэгт хариулна. Тоо биш чанарыг, хурд биш үнэн бодит байдлыг тэргүүнд тавив.

— Улаанбаатар ньюс, үүсгэн байгуулагчид
Үнэт зүйлс
  • Алсын хараа

    Олон нийтийн итгэлийг олсон, чанартай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, тэдний мэдээллийн үнэ цэнэтэй урсгал нь байх.

  • Олон үзэл

    Аль болох сонсогддоггүй дуу хоолой, хөнддөггүй сэдвийг олон нийтэд хүргэхийг зорино. Хувь хүний түүхийг сурвалжлах, фото сурвалжлага, гадаад мэдээ, дата контентыг шинэ өнгө төрхөөр үзүүлнэ.

  • Тоо биш — чанар

    Хурд биш үнэн бодит байдлыг тэргүүнд тавьдаг. Аливаа үйл явдал, асуудлыг аль болох цогцоор мэдээлэхийг эрмэлзэнэ.

  • Нийгэмтэй хамт

    Манай хамт олон үнэ цэнэтэй мэдээллүүдийг бүтээж нийгмийнхээ хувьсал хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна.

Уншигч та манай сайтаар тогтмол зочилж, санал сэтгэгдлээ бүтээлчээр хуваалцаарай. Үнэ цэнэтэй мэдээллийг хуваалцах, үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх соёлыг хамтдаа төлөвшүүлье.