“Айчи-Нагоя 2026” Азийн пара наадамд байт харвааны эмэгтэй хосын төрөлд хүрэл медаль хүртлээ

Япон улсад болж буй “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадамд байт харвааны рекурв төрлийн эмэгтэй хосын ангилалд Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар хүрэл медаль хүртлээ.
Тус төрөлд 16 баг өрсөлдсөнөөс Монголын баг урьдчилсан харваанд 1,078 оноо авч, тавдугаар байрт жагссан юм. Улмаар шөвгийн наймд Индонезийн багийг 6:2-оор ялж, хагас шигшээд БНХАУ-ын багт хожигдсон.
Харин хүрэл медалийн төлөөх харваанд Ираны Мохадесса Бабахаби, Сомая Рахми нарын хосыг 6:2-оор буулган авснаар Монголын багийн энэ удаагийн наадмын найм дахь медаль, хоёр дахь хүрэл медалийг хүртлээ.
Тэмцээний дөрөв дэх өдрийн дараах байдлаар Монголын баг дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар медалийн чансааны 13 дугаар байрт жагсаж байна.Мөн Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд энэ сарын 24-нд алтан медалийн төлөө өрсөлдөх юм.


