Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Анарыг томиллоо

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
861896473_2965568537138073_334585711283257608_n.webp

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Б.Анарыг томилжээ. Б.Анар нь төрийн санхүүгийн удирдлага, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 18 жил ажилласан. Сангийн яаманд мэргэжилтнээс төрийн төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажилласан туршлагатай хэмээн үзэж ийнхүү томилжээ.

Ажлын туршлага:

2008–2020 онд Сангийн яамны Төрийн сан, Төсвийн бодлого, Санхүүгийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга;

2020–2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга;

2021–2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн дарга;

2022–2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга;

2025–2026 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

2026 оны 8 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан аж.