Японы ЗГХЭГ-ын дарга Кихара Минору: Нөмрөгт гарсан томоохон хэмжээний түймрийг Японы KDDI-ийн охин компани ( Мобиком ххк)-ийн үйл ажиллагаатай холбон үзэж байна

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газар энэ сарын 8-нд их хэмжээний хээрийн түймэр гарч тухайн нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь галд өртсөн тухай албаныхан мэдээлсэн.
Гал түймрийн шалтгааныг Мобиком корпорацынхан сүлжээний ажлаар явах үед тээврийн хэрэгслээс гал алдсан гэж үзэж буй. Харин өнөөдөр ХЗДХ-ийн сайд, БОУАӨ-ийн сайд, ХХЕГ-ын дарга, Мобикомын удирдлагууд өнөөдөр Нөмрөгт гарсан галын асуудлаар хуралдаж, Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулсан байдаг.
Мөн уг асуудалд Японы ЗГХЭГ-ын дарга Кихара Минору мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Энэ сарын 8-нд Монголын зүүн бүсэд орших байгалийн нөөц газарт гарсан томоохон хэмжээний түймэрт Японд харилцаа холбооны бизнес эрхэлдэг KDDI-ийн охин компани (Мобиком ххк)-ийн үйл ажиллагаатай холбон үзэж байна" гэжээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара өнөө өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Японы засгийн газар уг түймрийн хохирлын хэмжээг маш нухацтай авч үзэж байна. Бид Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье" гэж мэдэгдсэн байна. .
Мөн тэрбээр "Монголын холбогдох байгууллага түймрийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа. Японы Засгийн газар мөн түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулахын тулд Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллах болно" гэжээ.


