Т.Мөнхсайхан: Х.Нямбаатар надад санаа зовж байгаад баярлаж байна. Өөрийнх нь хэрэг хүндрээд ийш тийш үсчээд байгаа юм болов уу
00

Өнгөрсөн бямба гарагт Хотын дарга асан Х.Нямбаатар лайв хийх үеэрээ "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим эд хөрөнгөө УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы нэр дээр шилжүүлж байгаа гэх мэдээллийг авсан" гэж ярьсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Х.Нямбаатар надад санаа зовж байгаад баярлаж байна. Өөрийнх нь хэрэг хүндрээд ийш тийш үсчээд байгаа юм болов уу. Надад биш өөртөө санаа тавь" гэжээ.


