Ирэх оны төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танана

Улс төр
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
862037045_1438417181721799_7649181861330595029_n.webp

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулахтай холбоотой зардлын зохицуулалтыг танилцуулжээ.

Тодруулбал, бүлгийн хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу гаргасан зөвлөмжийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулжээ.

863610948_1438417178388466_7068684634186751876_n.webp

Харин 2027 оны төсвийн төслийн тухайд Засгийн газар иргэдээс санал авсны үндсэн дээр Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ирэх оны төсөвт өөрчлөлт оруулахаар болжээ.

Ингэхдээ малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж зэрэг зайлшгүй шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн мэдүүлсэн төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсон талаар танилцуулсан байна.

864828877_1438417448388439_427705762821756956_n.webp