“Урьханы” гэх тодотголтой Б.Чинбатад хилийн хориг тавилаа

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах”, “Хөрөнгө завших”, “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг, шүүх хянан хэлэлцжээ.
Шүүх хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 26-наас Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.


