АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
00

Авлигатай тэмцэх газраас Хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой шалгаж буй хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт "Х.Нямбаатар "Туулын хурдны зам"-ын ажилд 500 тэрбумын урьдчилгаа олгохдоо Санхүү, хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Гантулгын нэрийг Т.Даваадалай болгож өөрчилж, дахин захирамж гарган санхүүжилтийн эрх нээн бусдад давуу байдал үүсгэсэн. Мөн өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна" гэлээ.


