Айчи-Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, 27 дугаарт жагслаа

Спорт
М.Ариунжаргал Унших: 1 мин 4 сек
01
ai nayoya-1.webp

Япон улсын Нагоя хот болон Айчи мужийн ойролцоох хотуудад зохион байгуулсан Азийн XX наадам энэ сарын 4-нд өндөрлөлөө.

Энэ удаагийн наадамд 45 улс болон дүрвэгчдийн багийн нийт 10,615 тамирчин спортын 59 төрөлд өрсөлдөж, 1,568 медалийн төлөө өрсөлдсөн байна.

Монгол Улс тус наадамд 298 тамирчнаа илгээснээс 152 нь эмэгтэй, 146 нь эрэгтэй тамирчин байлаа. Манай баг тамирчид нийт 15 медаль хүртсэн нь нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл медаль юм.

Ингэснээр Монгол Улс медалийн чансаагаар 27 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Тодруулбал, Монголын багийн хүртсэн 15 медалийг спортын төрлөөр нь авч үзвэл хамгийн олон медалийг жүдо бөхийн тамирчид хүртжээ.
Жүдо – 7 медаль,

Чөлөөт болон сонгомол бөх – 4 медаль

Дугуйн спорт – 1 медаль
Бокс – 1 медаль

Жюү жицү – 1 медаль
Цахим спорт – 1 медаль

Медаль хүртсэн тамирчдын хүйсийн харьцааг авч үзвэл эрэгтэй тамирчид 11, эмэгтэй тамирчид 8 медаль хүртсэн байна. Харин Монгол Улсын нэг тамирчинд ногдох медалийн тоо 0.051 буюу 100 тамирчинд дунджаар 5.1 медаль ногдох үзүүлэлттэй байжээ. Уг үзүүлэлтээр манай улс 46 орноос 35 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Ийнхүү Айчи-Нагоя 2026 Азийн наадам Монголын баг тамирчдын хувьд 15 медальтайгаар өндөрлөж, жүдо болон бөхийн төрлүүд нийт медалийн дийлэнхийг бүрдүүллээ.


ЗУРГИЙН ЦОМОГ