АТГ: Н.Цэрэнсамбууг 48 цаг саатуулаад сулласан
01

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулан шалгажээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.
Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр Н.Цэрэнсамбууг үргэлжлүүлэн цагдан хориогүй байна.


