АЙЧИ НАГОЯ: Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 18 настай Г.Ган-Эрдэнэ мөнгөн медалийн болзол хангалаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
859939944_1145772134642123_2902041371177692103_n.webp

Азийн Пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Монгол Улсын тамирчин Гансүхийн Ган-Эрдэнэ мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрбээр энэ жил 18 настай.

МУГД Д.Махашири дасгалжуулагчийн шавь юм. Г.Ган-Эрдэнэ 10.30 метр түлхсэн амжилтаар мөнгөн медалийн эзэн боллоо. Энэ төрөлд Ирак улсын тамирчин 10:78 түлхсэн амжилтаар түрүүллээ.