Г.Лувсанжамц: Төсвийн зарцуулалтыг ил тод болгох хуулийн төслийн санал хураах үед гадуур ажил давхцаад санал өгөөгүй учраас автоматаар татгалзсанд тооцогдсон

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-4-3364.webp

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдээгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөгдөж, төлөвлөгдсөн талаар талаар харах боломжтой байсан юм. Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл унасан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа. Тэрбээр "Г.Лувсанжамц: Төсвийн зарцуулалтыг ил тод болгох хуулийг дэмжсэн хэвээр байгаа. Санал хураах үед гадуур ажил давхцаад санал өгөөгүй учраас автоматаар татгалзсанд тооцогдсон" гэлээ.