ТОДРУУЛГА: E-Рolice аппликейшнээр өдөрт 700 гаруй зөрчил ирдэг байсан бол өчигдөр 4200 зөрчил ирсэн

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 2 мин 56 сек
10
legacy:zam/313129289_1050793058924502_4068204343403046182_n.jpg

E-police аппликейшнээр зөрчил илрүүлбэл урамшуулал олгодог болгох Засгийн Газрын тэмдэглэл гарснаар зөрчлийн мэдээлэл огцом нэмэгдсэн байна. Тодруулбал, өдөрт дунджаар 700 мэдээлэл ирдэг байсан бол 4000 болон нэмэгдсэн байна. Одоогоор урамшуулал олгох журам боловсруулж байгаа бөгөөд журам гарсны дараа урамшуулал олгож эхлэх аж. Иймд бид Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч Э.Баасанбаяраас уг асуудлын талаар тодрууллаа.

-E-police аппликейшнээр зөрчил илрүүлбэл урамшуулал олгодог болгох талаар мэдээлэл цацагдсанаас хойш зөрчлийн мэдээлэл огцом нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Өмнө нь өдөрт дунджаар нийт хичнээн зөрчил ирдэг байсан бэ. Одоо хэд болж нэмэгдэв?

-Өдөртөө 700-1000 орчим зөрчил ирдэг байсан. Өчигдрийн байдлаар 4200 болж өссөн байна. Өмнө нь ирдэг байсан зөрчлүүдийг үнэн бодитой эсэхийг нягтлахад шаардлага хангасан нь 400-500 орчим зөрчил байдаг байсан. Харин өчигдөр ирсэн 4200 зөрчлийг одоогоор шалгаж байна.

-Иргэдийн зүгээс потошоп ашигласан эсвэл хуурамч зураг, бичлэг илгээх зэрэг зөрчлүүд илэрч байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм. Иргэд тоглоом хийгээд эсвэл туршиж үзээд хуурамч зураг илгээх тохиолдол гарч байна. Түүнээс гадна зөрчил илгээсэн хүмүүсийн дийлэнх нь анх удаа зөрчил илгээж байгаа учраас дуу дүрсний шаардлага хангахгүй байх тохиолдол ч байна.

Одоогоор баталгаажсан тоо байхгүй. Ажлын цаг дуусаагүй учир нягталж, шалгаж байна. Тиймээс худал мэдээлэл илгээхгүй байхыг иргэдээсээ хүсье.

-Урамшуулал олгох ЗГ-ын тэмдэглэл гарснаас хойш иргэд идэвхтэйгээр зөрчил илгээж байх шиг байна. Гэхдээ журам бол батлагдаагүй байгаа шүү дээ. Одоогоор ажлын хэсэг гараад судалж байгаа юу?

-E-police аппликейшнээр зөрчил илрүүлбэл урамшуулал олгодог болгох журмыг батлах нь хэр оновчтой эсэхийг ажлын хэсэг гараад судалж үзэж байна. Батлагдах эсэх болон журам батлагдсан тохиолдолд урамшууллыг хэд гэж үнэлэх нь тодрхойгүй байна.

-Аппликейшнээр ирсэн зөрчлийг үнэн эсэхийг хэрхэн шалгадаг юм бол?

-Манайх бэлэн бус торгууль оногдуулдаг. Камерын хяналтаар шалгаад зөрчлийг баталгаажуулдаг. Шаардлага хангаагүй бол хүчингүй болгодог.

-Мэдээлэл өгсөн иргэнд зөрчил баталгаажсан эсэх болон шаардлага хангаагүй зэрэг мэдээллийг хэрхэн мэдэгддэг вэ?

-Зөрчил илгээсэн иргэдэд шаардлага хангасан болон хүчингүй болгосон, арга хэмжээ авсан зэрэг мэдээллийг гар утсанд нь мессеж хэлбэрээр хариу өгдөг.

-Иргэдэд урамшуулал олгодог журам батлагдвал хэр үр дүнтэй гэж харж байгаа вэ?

-Давуу тал ихтэй. Тухайлбал, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтой. Тийм ч учир ажлын хэсэг гараад ажиллаж байна.

-Иргэдийн дунд дан ганц явган хүний зам дээр автомашин байрлуулсан тохиолдолд зөрчил илгээвэл 4000 төгрөгийн урамшуулал авна гэсэн ойлголттой байгаа. Гэтэл E-police аппликейшнээр бусад төрлийн зөрчлүүдийг ч илгээх боломжтой шүү дээ. Тиймээс дан ганц явган хүний зам дээрх зөрчил гэлтгүй бусад зөрчилд ч гэсэн урамшуулал олгох боломжтой юу?

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд тээврийн хэрэгслээ түр болон удаан зогсох хориотой газарт зогсоох, явган хүний зам, гарц, ногоон байгууламж дээр зогсоох, урсгал сөрөх, гэрлэн дохио зөрчих, тэмдэг тэмдэглэл зөрчих, эгнээ байр буруу эзэлж бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохуйц зөрчлийг ихээр гаргадаг. Эдгээр зөрчлүүдийг бүгдийг нь аппликейшнээр илгээх боломжтой.

Иргэдээс ихэвчлэн урсгал сөрсөн, эгнээ байр буруу эзэлсэн, зогсож болохгүй газар зогссон, гэрэл дохио зөрчсөн зэрэг мэдээлэл их ирдэг. Гэтэл эдгээр зөрчлүүдийн шийтгэлийн мөнгөн дүн өөр өөр байдаг. Тиймээс зөрчил бүрээс авах урамшуулал өөр өөр байна гэсэн үг. Харин журам батлагдвал тус журам дээр хэрхэн зааснаас шалтгаалан өөр өөр үнэлгээ бүхий урамшуулал авна гэж ойлгож болно.

Мөн иргэдийг хуурамч мэдээлэл илгээхгүй байхыг онцгойлон анхааруулж хэлье.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MONGOLIA NEWS3 жил өмнө

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258