“Ногоон автобусны хэрэг”-т холбогдсон А.Ганхуяг нарын шүүх хурлыг ирэх сарын 20 хүртэл хойшлуулжээ
00

“Ногоон автобусны хэрэг”-т холбогдсон “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр |2026.10.27| Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Харин шүүгдэгч А.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Тиймээс шүүгчид хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх сарын 20 хүртэл хойшлуулсан байна.


