Удаа дараагийн үйлдлээр 4.7 тэрбум төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA46110.webp

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 19-25-нд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгажээ.

Түүнчлэн эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 24 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Тухайлбал,

Өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахын тулд бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх, иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх, гаалийн хяналт шалгалт хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан төрсөн эгчтэйгээ бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 4,7 тэрбум төгрөгийг шилжүүлж хохирол учруулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.