Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ЕТГ-аас өнөөдөр тайлбар хийнэ
30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ болон Финланд, Беларусь улсад хийсэн Төрийн айлчлал өчигдөр өндөрлөсөн. Харин түүнийг эзгүй хойгуур Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн эсрэг хэд хэдэн ноцтой мэдээллүүдийг цацсан. Тухайлбал,
-Надаар “МАН-ын дараагийн даргад нэр дэвшихгүй” гэсэн өргөдөл бичүүлж авсан нь шургуулганд нь байгаа.
-Эд хөрөнгүүдээ УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы нэр дээр шилжүүлсэн
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс буугаад Ерөнхий сайд, МАН-ын даргын албыг хашиж, 2028, 2032 оны сонгуулийг удирдана гэх мэт зүйлийг ярьсан.
Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлал дууссан тул өнөөдөр ЕТГ-аас дээрх мэдээллүүдэд тайлбар өгөхөөр болжээ.



