Ц.Даваасүрэн: Орон гаран төр чинь орон гаран юмыг бий болгоод байна
.webp)
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Орон гаран төр чинь орон гаран юмыг бий болгочхоод байна. Төсөв алдагдалгүй байх ёстой гэж хашгирснаа маргааш нь алдагдалтай байх ёстой гээд унана. Төсвөө хэт өсгөх нь нүүрсний орлого тасалдах үед үхэл рүү чирнэ шүү. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй" гэв.



