Ж.Бямбасүрэн: "Мобиком" корпорациас гаргасан хүсэлтийн дагуу Нөмрөгийн ДЦГ-т нэвтрэх зөвшөөрлийг хилийн отрядын ангийн захирагч олгосон

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-100-68805.webp

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн болон харъяа газрууд цаг үеийн асуудлуудад нэгдсэн байдлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааны дарга өөрөө баримтат киноны зураг авахаар тус бүс рүү нэвтэрсэн байсан учраас зөвшөөрөл авах боломжгүй байсан. "Мобиком" корпорациас гаргасан хүсэлтийн дагуу Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг хилийн отрядын ангийн захирагч олгосон" гэв.