Б.Жаргалан: Н.Учрал баахан мөрөөдлийн жагсаалт оруулж ирээд, УИХ-д тулгалт хийгээд сууж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-4g_ovnvi-1.webp

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "МАН-ын бүлгийн дарга нь төсвийн ажлын хэсэг ахлаад хэдэн гишүүдээ аргадаад сууж байна. ЗГ ийм салан баавгай шиг төсөв оруулж ирчхээд хамгаалах ч үгүй юм. Үе үеийн ЗГ хариуцлагагүй байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг макро эдийн засгийн бодлогоос болж л унагаасан. Г.Занданшатарын ЗГ ч нэг төсвийн ард гараад унасан. Гэтэл Н.Учрал баахан мөрөөдлийн жагсаалт оруулж ирээд, УИХ-д тулгалт хийгээд сууж байна" гэлээ.