ШУУД: 11 дүгээр сард шатахууны үнэ бага зэрэг буурах магадлалтай байна

Ерөнхий сайд захирамжаар байгуулагдсан шатахууны Шуурхай штабын ажлын хэсгээс мэдээлэл хийв. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "Замын хөдөлгөөний ачааллыг нөлөөлж байгаа төв магистрал шугамын дагуух байрлалтай 13 ШТС-уудын ажиллах цаг, ээлж солигдох цагт өөрчлөлт оруулах, бүх хошуугаар зэрэг түгээх зэрэг зохицуулалт хийнэ. Мөн шатахуун олгож байгаа эсэх мэдээллийг бензин.мн-р дамжуулан олон нийтэд дор бүр нь мэдээлж байхыг сануулж байна.
БНСУ-тай хамтын ажиллагааны гэрээг энэ 7 хоногт зурна. Ингэснээр АИ92, дизель, онгоцны түлшийг БНХАУ-гаар дамжуулан оруулж ирнэ. ХЭТХ-ын 43.1.3-ыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй шуурхай үйлчлэхийг ААН-үүдэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна" гэлээ.


