Б.Жаргалан: УИХ яагаад Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг ажиллах ёстой юм бэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-4q2uyubl-2.webp

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "УИХ яагаад Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг ажиллах ёстой юм бэ. Ажлаа төлөвлөөд УИХ-д давхар, давхар ажил удахгүй байж болдоггүй юм уу. ЗГ ОТ-н ногдол ашгийн зарцуулалттай холбоотой саналаа буцаан татсан хэр нь хавсралт дээр нөгөө 52 төсөл чинь хэвээр байна. Энэ техник ажлаа яагаад УИХ-аар хийлгэх гээд байгаа юм бэ" гэв.