Х.Нямбаатар: Надад хувийн нэг төгрөгийн ч ашиг сонирхол байгаагүйг түүх гэрчилнэ

Хотын дарга асан Х.Нямбаатарыг Эрх мэдэл, албан тушаалын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй. Улмаар түүнийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө, орлогоо нотолсны дараа очно гэж мэдэгдсэн.
Мөн тэрбээр Туулын хурдны замын урьдчилгаа 500 тэрбум төгрөг шилжүүлсэн зэрэг асуудалдаа "Миний эхлүүлсэн дүүжин тээвэр өнөөдөр туршилтаа хийж байна. Туулын хурдны зам УБ хотын түгжрэлийг 30 хувиар бууруулах байсан шийдэл. Цан цохиод эхлүүлсэн ажлыг минь зогсоосон.
Би иргэдийнхээ цаг завыг хэмнэж, их хотын хөгжлийн хурдасгуур болох энэ төслийг 2 жилийн дотор дуусгах байсан. Над руу дайрч, иргэдийн тархийг угааж байгаа 500 тэрбум гэх асуудал ор үндэсгүй. Надад хувийн нэг төгрөгийн ч ашиг сонирхол байгаагүйг түүх гэрчилнэ" гэлээ.


.webp)
