Өнөөдөр өглөө Нөмрөгийн ДЦГ-т ажиллахаар 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёр онгоц хөдөлжээ
00

Өчигдөр Нөмрөгийн дархан цаазат гарсан түймрийн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг шуурхай хуралдаж, газар дээр нь ажиллаж байгаа шинжээчдийн зүгээс ирүүлсэн онгоц нисгэх тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар өчигдөр онгоцыг сумлах түлшний машиныг явуулсан байдаг. Тэгвэл өнөөдөр өглөө Нөмрөг рүү шинжээч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон 9 хүний бүрэлдэхүүнэй баг онгоцоор хөдөлжээ. Тухайн хоёр онгоцны нэгийг Мобиком компани гаргасан аж.


