Л.Энх-Амгалан: Битгий матрын нулимс унагаад байгаарай, П.Наранбаяр аа

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан П.Наранбаяр цахим хуудаснаа "Багш нарын цаг, минут бүрийг нь хянаж байгаа юм уу. Хүний эрх хаачив" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Үүний хариуд Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Дөрөвхөн сарын өмнө энэ салбарын сайдын албыг нь хашиж байснаа санаарай. Битгий матрын нулимс унагаад байгаарай.
Цэцэрлэг, сургуульд хяналтын камерууд болон цэцэрлэг, сургуулиудын ажилтнуудын ажлын цагийн ирцийг бүртгэдэг программ хангамжууд байдаг. Байх ч ёстой.
Үүнийг л аюулгүй цэцэрлэг, сургууль гээд байгаа юм. Харин ажил, гэр хоёрын хооронд хэнийг ч хянаж, шалгадаггүйг мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүн дээ өөрөө. Сэтгүүлчийн буруу ташаа тайлбарыг олзлох хэрэггүй.
Одоо өс зангидаж, гоншигнохоо больчих. Эр хүн шиг тахимаа аятайхан өгчих. Сайдыг нь хийж байсан хүн байж Хотхоны бага сургууль, Бүсийн Кембрижийн ахлах сургууль байгуулахын эсрэг явааг чинь харин ойлгохгүй байгаа шүү. Түмэн олон нүдтэй, үнэнээр нь тунгаах биз ээ" гэж хариу тайлбар хийсэн байна.

.webp)
