О.Цогтгэрэл: Гурван удаа цагаадсан хүнийг дөрөв дэх удаагаа шүүхээр оруулах гэж байгаа нь монголд шударга шүүхээр шүүлгэж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна

Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдыг рейтингээрээ тэргүүлж буй хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Гэвч тэрбээр 2024 оноос хойш Хөгжлийн банкны хэргээр шүүгдсээр байгаа юм. Ингэхдээ түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, түүнийг анхан шатны шүүхээр дахин шүүхээр болсон юм.
Тэгвэл эл асуудалд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Гурван удаа цагаадсан хүнийг дөрөв дэх удаагаа шүүхээр оруулж, 40-өөд хүнийг 4 дэх жилдээ шүүж байгаа нь монголд шударга шүүхээр шүүлгэж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. АН Н.Алтанхуяг гишүүний асуудалд анхаарна. Ардчилсан намд дотоод хагарал байхгүй. Тамга тэмдгийн маргаан гаргадаг асуудал байхгүй болсон" гэлээ.


