ХЭҮК: Д.Монголхүү нь 2 жилийн хорих ялтай хоригдогчтой хамт нэг өрөөнд хоригдож байна, дарамт учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 4 сек
50
legacy:mongolhuu/зураг11 - 2022-03-07T151827.254.jpg

ХЭҮК Д.Монголхүүгийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар шалгалт хийжээ. Тодруулбал, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэж байх хугацаандаа зөрчил гаргасан гэх үндэслэлээр зургаан сар найм хоногийн хорих ялаар шийтгүүлсэн иргэн Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн рецедивүүдтэй хамт нэг камер хорьсон. Энэ нь түүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрх зөрчигдөх эрсдэлтэй гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн.

Уг асуудалтай холбогдуулан түүний гэр бүлээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасны дагуу Комиссын гишүүн Б.Энхболд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүүтэй уулзаж, өөрийнх нь хүсэлтийг сонсож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Иргэн Д.Монголхүү нь шүүхээс нээлттэй хорих ангид хоёр жилийн хорих ял оногдуулсан хоригдогчтой хамт нэг өрөөнд хоригдож байна.

Ярилцлага, үзлэгийн үеэр хорих анги дахь аюулгүй байдал, харуул хамгаалалт хэвийн байгаа бөгөөд сэтгэл зүйн дарамт учруулсан, хүнлэг бус харьцсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Комиссын гишүүн Б.Энхболд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Б.Нямгомбод хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, Д.Монголхүүгийн төрсөн эгчид мэдээлэл хүргүүллээ.

Түүнчлэн цагдан хорих байрны нөхцөл байдалд үзлэг хийж, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах өрөөний нууцлалыг хадгалах талаар Комиссын гишүүний зөвлөмжийн биелэлттэй газар дээр танилцав.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    д

    хандыг даруулаад ээ

  • З
    Зочин

    Ene odoo Yu we daam ymuu hereg hiisen bol busdiin adil bail daa dawuu erh edleh Yu we nus min darwagaraa zahirj chadahgui hiisen hereglee huleej chadahgui udahgui tuwshinbayr boloh ne gelegjin

  • Я
    Яг шдээ

    Хирээ мэдэхгүй далжиганана. Хов ярьж гоншигононо. Үхэж байсан хужаагийн үлдэгдэл.

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag

  • З
    Зочин

    Элбэгдорж, Бат-Үүл хоёр Монголхүү мэтийн ухвар мөчид, албан тушаалын хэнээтэй хүмүүсийг уургалж, өөрсдийн хорт үйлдэлдээ ашиглаад хаядаг. Хурц, прокурор Эрдэнэбат, Дорлигжав, Тэмүүжин гээд золиослогдсон гарууд бий.