“Шинжилгээнийх нь хариу ирсэн 44 бөх, сур харваачдад хариуг нь мэдээлээгүй байгаа“

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:doping/өбжу.jpg

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран мэдээлэл хийж байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 32 бөх, 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулж байгаа юм. Энэ үеэр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ЕНБД Н.Ариунзаяагаас шинжилгээнийх нь хариу ирсэн бөх, сур харваачдад хариуг нь мэдээлсэн эсэх талаар тодруулахад дараах хариултыг өглөө.