БАРИМТ: УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн нөхрийн "Бодит чадал" ХХК 2017 оноос хойш "ДЦС-3, 4" зэрэг ТӨК-ийн нийт 100 орчим тендерт шалгарчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
MPA44850.webp

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарын маргаан үргэлжилсээр өчигдөр Төрийн ордонд сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй нь М.Энхцэцэгийн биед халдсан гэх асуудал үүсэж, УИХ-ын дарга С.Бямбацогт "Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцох ёстой. Шаардлагатай бол Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулах ёстой" гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн нөхөр С.Батхүрэлийн "Бодит чадал" ХХК нь эрчим хүчний салбарын 100 орчим тендерийг авсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.

Тодруулбал, Tender.gov.mn болон opendata нээлттэй мэдээллийн сан дахь мэдээллээс харахад, "Бодит чадал" ХХК нь 2017 оноос хойш ДЦС-3, 4 болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Багануурын ЦТС, дулаан сүлжээ, Увс баруун бүсийн ЦТС, Өмнөговийн ЦТС зэрэг 20 орчим компани, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмент, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн өмчит компаниудын 304 тендерт оролцож 100 гаруй тендерт шалгарчээ. Эдгээрээс хамгийн анхаарал татаж буй нь 2020 онд зарласан “Дулааны тоолуур худалдан авах” 29.4 тэрбум төгрөгийн тендерт "Бодит чадал" ХХК ганцаараа шалгарсан нь олон нийтийн анхаарал, шүүмжлэлийг дагуулаад буй юм. Улмаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг "Тендерийн мадаам" хэмээн хочлоод буй.



ЗУРГИЙН ЦОМОГ