Баавгайд бариулсан иргэн толгойдоо 2-3 удаа хазуулсан, гарын бугалга хэсэгтээ баавгайн хумс орсон шархтай эмнэлэгт хүргэгджээ
00

Баавгайд хазуулж гэмтсэн иргэн Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 35 настай иргэн “М” өнөө өглөө 08.00 цагийн үед тугал мөөрөх дуунаар гэрээсээ гарч 150-200 метр зайд мотоциклтой очсон аж. Тухайн үед баавгай тугалыг нь барьчихсан байсан бөгөөд малчин руу дайрчээ.
Улмаар иргэн М толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан ил шархтай, гарын бугалга нурууны хэсэгт баавгайны хумс орсон гүн шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн эмч нар тухайн иргэнд өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.


