Б.Мөнхтамир: Монгол Улс шатахуунаар тасарч бензингүй болно гэсэн ойлголт байхгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
_MG_5439.webp

Сүүлийн өдрүүдэд шатахуунд дугаарлах иргэдийн дараалал өмнөх өдрүүдийнхээс огцом нэмэгдсэн. Энэ талаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "Төмөр замын засвартай холбоотойгоор шатахуун ачилт 2 хоног зогсож, шатахууны хомсдолын ШОК үүссэн. Монгол Улс шатахуунаар тасарч бензингүй болно гэсэн ойлголт байхгүй" гэв.

Мөн тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станц дараалал харгалзахгүй үйлчлэх зохицуулалтыг зарим иргэн буруугаар ашиглаж, бусдын бичиг баримтаар шатахуун авах тохиолдол гарч байна" гэдгийг онцоллоо.