"Д.Сумъяабазартай муудалцаж байснаа санахгүй байна"
00

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлуудад байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Ардын нам доторх талцал хуваагдал болон Хотын дарга асан Д.Сумъяабазартай холбоотойгоор "Д.Сумъяабазартай муудалцаж байснаа санахгүй байна. Манай улстөрчид ч жижигхэн байна. Жижиг, сажиг мэдээнээс болж нэгэндээ гомддог, туньдаг, харддаг байдал засагдахгүй байна" гэв.


