АН-ын бүлэг: 2022 онд батлагдсан хуулийг зөрчиж, хэрэг буцааж буй асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол байгуулах нь зүйтэй
00

Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа УДШ дээр Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин "Дээд шүүхээс эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр анхан шат руу дахин хэлэлцүүлэхээр дахин буцааж буй нь улс төрийн болон бусад зүй бус зорилготой юу гэх эргэлзээг төрүүлж байна. 2022 онд батлагдсан хуулийг зөрчиж, хэрэг буцааж буй асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол байгуулах нь зүйтэй" гэв.



