Дуучин Э.Агиймаа болон олон хүнийг залилсан “Бриллиант апартмент” төсөлд НОСК хамааралгүй болохоо мэдэгдлээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
865413638_1634169151529754_5672844575203732846_n.webp

Дуучин Н.Агиймаа “Бриллиант Апартмент” болон “Ментор хаус” төслүүдтэй холбоотойгоор олон хүн хохирч, залилуулсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдаад буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Орон сууцны корпораци (НОСК) ХК-аас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Бриллиант Апартмент” төслийн хэрэгжилт болон иргэдэд учирсан хохирлын асуудалд НОСК ХК хамааралгүй болохыг онцолсон байна.

НОСК ХК нь Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Яармаг орчимд 24.77 га талбайд “Шүншиг гэгээн” төсөл, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд 12.6 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлж байгааг мэдэгджээ.

Мөн дээр дурдсан төслүүдээс бусад гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд НОСК ХК оролцоо, хамааралгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

Иргэдийг баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг уриалж, төслийн бодит нөхцөл байдал, холбогдох шийдвэр болон байгууллагуудын хариуцлагын хүрээг албан ёсны эх сурвалжаас нягтлахыг хүсжээ. Түүнчлэн байгууллагын нэр хүндэд халдсан, үндэслэлгүй худал мэдээллийг дахин түгээсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн байна.

MEdegdel.webp