М.Энхцэцэг гишүүний биед халдсан гэх Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцох ёстой гэж УИХ-ын дарга хэллээ
10

Өчигдөр буюу лхагва гарагт Төрийн ордонд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй нь УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн биед халдсан байж болзошгүй үйлдлийг гаргасан бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн билээ.
Уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Халдашгүй байдлын дэд хороонд хандахаа мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы эхэнд "Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцож, шаардлагатай бол УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой. УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлөх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн ч саад болох ёсгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.


